a
a
a

Хэл сонгох:

Үзэсгэлэнт Хөвсгөл нуурын аялал 2014

Аялалын маршрут : Улаанбаатар – Булган, Дашинчилэн- Хар бухын балгас-Архангайн Өлзийт сум – Хөвсгөл нуур үндэсний парк  –  Амарбаясгалант хийд – Улаанбаатар.

Хугацаа: 6 өдөр/ 5 шөнө

Аялалын үнэ: 480’000₮    SALE!!! → 430’000₮

Аялалд гарах хугацаа: 2014 оны 7 сарын 19

                                                           7 сарын  26

Аялалын унаа: Ford Tranzit

Холбогдох хаяг: info@travelsmongolia.com

Утас: 98614408, 99114408

Хүний тоо хязгаартай тул та яаралтай бүртгүүлээрэй!

1 дэх өдөр. УБ- Архангайн Өлзийт

1

Өглөө 6н цагаас Улаанбаатар хотоос хөдөлж булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Х-ХI зууны Кидан улсын үеийн хар бухын балгас үзнэ.

Хар бухын балгас нь Булган аймгийн Дашинчилэн сумаас өмнө зүгт 12 километрийн зайд Хар бухын голын дэргэд орших эртний хотын туурь юм. Уг туурь нь X-XI зууны үеийн Киданы үед хамаарагдах бөгөөд нутгийн ардын яриагаар Цогт тайжийн байгуулсан байгууламж гэдэг.

2 дахь өдөр. Өлзийт- Мөрөн-Хөвсгөл нуур

Өлзийт сумаас эртхэн хөдөлж Хайрхан Рашаант сумаар дайран Мөрөн хотод хүрэлцэн ирнэ. Үдээс хойш хөвсгөл нуурын  “Хөвсгөл далай” жуулчны бааз руу хөдөлнө. Оройн хоол бааз дээр иднэ.

3 дахь өдөр. Хөвсгөл нуур 

3

Өглөөний цай уугаад баазын хойд талын Хоридол саридагийн нурууны үргэлжлэл Сантын овоонд явганаар гарч Далай ээж, Хоридол саридагт хүндэтгэл үзүүлнэ. Хоридол саридаг нь: Хөвсгөл нуурын баруун талаар орших, өндөр шовх оргилтой, ой хөвч, тайгын бүс бүхий сүртэй сайхан уул нуруу. Ноён оргил Бүрэнхаан уул нь 3200м өндөр. Нэн ховор ойн цаа буга, Сибирийн хандгай, аргаль , янгир болон явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ховор ан амьтан, жигүүртэнүүд амьдардаг.

Өдрийн хоолоо идээд баазын ойр орчмын нуурын эргээр явж танилцах буюу замын алжаалаа тайлж амарна.

Оройн хоолоо жуулчны бааздаа идээд хононо.

4дэх өдөр.  Хөвсгөл нуур

4

Өглөөний цай

Үдээс өмнө 18 хүний суудал бүхий усан онгоцоор нуураар аялж Хөвсгөл нуурын нөгөө эрэгт орших   “Хүслийн хад “хэмээх үзэсгэлэнт хадан хошуунд ирж Далай ээжид хүслээ шивнэнэ.

/Хэрвээ жуулчид хүсвэл усан онгоцны аялалыг цааш үргэлжлүүлж цаатан айлд зочилж, цаа бугатай зураг авахуулж болно. Энэ тохиолдолд өдрийн хоолыг боолтоор авч яваад нуурын эрэг дээр идэж орой ирнэ/ Үдээс хойш аялалын группын дунд нум сум харвах, волейвол, снукер, теннисны тэмцээнүүдээс аль сонирхсон төрлөөр нь тэмцээн  явуулж түрүүлэгсдийг баазын нэрэмжит шагналаар шагнана. Нуурын эрэгт галын наадам, тойрон бүжиг

Энэ өдөр амрагчид чөлөөтэй байх бөгөөд баазаас санал болгосон нэмэлт үйлчилгээг авах боломжтой. /төлбөртэй/

5 дахь өдөр. Хөвсгөл нуур- Амарбаясгалант хийд

Баазаас хөдөлж тариалан сумаар дайран Булган аймгийн Хутаг өндөр сумын ойролцоох “Уньт” жуулчны баазад байрлана. Энд сөнөсөн галт уул болох Уран тогоо уулыг үзнэ, өдөр орой хоолыг бааз дээр иднэ.

6 дахь өдөр.  Амарбаясгалант хийд-Улаанбаатар

Өглөөний цайг бааз дээр уугаад Булган, Эрдэнэт хотоор дайран Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдтэй танилцах бөгөөд үдийн хоолыг замдаа иднэ. Орой нь Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.

 

Аялалын үнэд багтсан зүйлс:

- Аялалын турш дахь унааны зардал

- Жуулчны баазад байрлах болон хооллох зардал

- Хөвсгөл нуураар аялах завьны зардал

- Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

- Аялагчийн хувийн хэрэглээний зардал

- Хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардалууд

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Help